Коронавирусний халдварын тоо ДӨРӨВ-өөр нэмэгдэж, 201 болов

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү өнгөрсөн 24 цагийн хугацааны шинэ мэдээллийг танилцууллаа. Монгол улсад батлагдсан халдварын тохиолдол ДӨРӨВ-өөр нэмэгдэж, 201 болов.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: Зургаадугаар сарын 17-нд гурван лабораторид нийт 363 хүний сорьцод шинжилгээ хийхэд, 359 тохиолдолд коронавирус илрээгүй. Харин Алтанбулаг боомтоор орж ирсэн дөрвөн тээврийн жолоочид халдвар илэрлээ. Эдгээр хүмүүс нь 33, 36, 40, 59 настай Беларусь улсын иргэд гэж мэдээллээ.

Мэдээллийг үзэх линк:

COVID-19-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.06.18-НЫ 11:00 ЦАГ

COVID-19-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.06.18-НЫ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Wednesday, June 17, 2020

Ж. Эрхэс

Өмнөх

Ламхай нар эх орондоо ирлээ

Дараахи

Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай утсаар ярилаа

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн