Даатгалыг шимтгэлтэй нь, тэтгэврийг тэтгэмжтэй нь, газрыг газраар нь хулгай-лана-даа

Хүн хүний амьдралд өөр өөрийн зарчим, хандлага, хүсэл сонирхол гэж бий. Тэр болгоныг адилтган үзэх боломжгүйн дээр уг гарвалаас эхлээд уг хүнийх нь мөн чанар руу өнгийн үзье гэх нь ээ, бас их бэрхтэй. Учир нь, адын муу санаа бодлоо алаг цэцэгсээр хулдсан мэт нуусан нэгэн байхад араншингийн мууг цуглуулсан мэт бэрхтэй атлаа аль л хүний төлөө үйл бүхэнд сэтгэл зүтгэлээ зориулдаг нэгэн ч байх. Яг үүний нэгэн адил өдгөө өрх бүрд өсөлтийг хүртээж, эрх чөлөө шударга ёсыг хамгаалахаа амлаад байгаа Ардчилсан нам болон Ардчилсан намын дарга С.Эрдэнэ нарт итгэл хүлээлнэ гэж нэг удаагийн сонголтоор бодоход нэг л сэтгэл төвдөх.

Хүний амины үнэтэй залуу насны алдаа

Учир нь, Ардчилсан намын дарга С.Эрдэнийн хувьд залуу зандан насандаа нэгэнтээ алдаж 1984 онд хүний амь хохироосон хэргээр ял авч, ялаа шоронд эдэлсэн нэгэн. За яахав, энэ түүх нь гэнэ сэрэггүй залуу насны гэнэтийн хувь тохиол байсан юм гэж бодож болох. Гэхдээ л бүхэл бүтэн хүний амийг егүүтгэсэн хүн УИХ-ын гишүүн, сайд, Ардчилсан намын дарга болоод зогсож байх нь хэр зохилтой вэ гэдэг бас л бодох асуудал. Нэг бол зарим нэгэн хүний хувьд энэ асуудлыг үйлийн үр гэдгээр тайлбарлаж болох л байх. Гэхдээ л шашины номын сургаал, хүний амьдрал хоёр эн тэнцүү бланс бариад байдаггүйг ойлгоход нэг их бэрхгүй л болов уу. Ийнхүү нэгэн цагт эдэлж байсан ялынх нь учир шалтгаан, үүх түүхийг нь судлах нь ээ итгэхэд бэрх санагдахын дээр хоёр дахь удаагаа шүүхээс ял авч байсныг нь бас орхигдууламгүй санагдана.

Зургаан жилийн хорих ял авав

2009 оны нэгдүгээр сар. Тухайн үед  Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан С.Эрдэнэ өөрийн удирдлагад ажиллаж байсан найман хүний хамт Баянгол дүүргийн шүүхээс ял авсан үнэн. Тэрбээр өөрийн үүсгэн байгуулсан, өдгөө төрсөн охиныхоо нэр дээр шилжүүлсэн “Төгс эрдэм” төрийн бус байгууллагынхаа машиныг Нийслэлийн нийгмийн даатгалын газарт 18 сая төгрөгөөр шахсан, өөрийнхөө өмгөөлөх зардлыг Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөс гаргуулсан,Сэлэнгэ аймгийн Хөтөл суманд байдаг 45 сая төгрөгөөр үнэлэгдсэн  “Гэрэл” зочид буудлыг Улсын нийгмийн даатгалын санд бүхэл бүтэн 50 сая төгрөгийн илүүгээр буюу 95 сая төгрөгөөр шахсан зэрэг хэрэгт буруудаж, зургаан жилийн хорих ял авсан байдаг. Мөн өдгөө УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас Сэлэнгэ аймагт нэр дэвшиж буй, С.Эрдэнийн орлогч, хамтрагч, найз гээд хамгийн ойрын хүн нь болох Д.Үүрийнтуяа нь тухайн үед мөн адил таван жилийн хорих ял авч байсан. Гэсэн ч Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдорж ялалт байгуулснаар тэд бүгд хамтдаа шоронгоос суллагдаж, гэмт хэргийнх нь түүх дуусгавар болсон байдаг. Гэхдээ л бодит үнэн нь С.Эрдэнэ хоёр дахь удаагаа ял авсан, нийгмийн даатгалын мөнгийг өөрийнхөө хувийн эрх ашгийн төлөө урвуулан ашигласан нь нотлогдсон түүх нь үнэн юм. Нэг ёсны тэрбээр нийгмийн даатгалаас ХУЛГАЙ-ЛАНА-ДАА гэж хүссэн бол ХУЛГАЙЛДАГ байсаан гэсэн үг.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэрээр газар хулгайлсан нь

За, С.Эрдэнэ сууриараа увайгүй учраас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан сургалтын төв байгуулна гэж газар аваад “Шонхор товер”-ийг байгуулсан юм байж. Гэтэл тэр байранд Ардчилсан нам ордог нь юуны учир вэ. Намын дарга нь ёс зүйгүй байлаа гээд нам нь бүхлээрээ, намын гишүүд нь бүхлээрээ хууль бусаар, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцах сургалтын төв босох ёстой байсан газар дээр байгуулсан С.Эрдэнийн хувийн ордонд налайгаад суух нь ер нь ёс зүй мөн үү. Учир нь С.Эрдэнийн төрсөн охин анх ааваасаа уламжилж авсан “Төгс эрдэм” сангийнхаа нэрээр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн үндэсний хөгжлийн төв барина хэмээн уг газрыг авсан байдаг. Гэсэн ч их удалгүй тэрхүү барилга нь С.Эрдэнэ даргын хувийн өмч, хувийн тансаг орд харш нь болж хувирсан. Дараа нь, С.Эрдэнэ дарга Ардчилсан намын дарга болохтой зэрэгцэн хоёр давхраа чөлөөлж, АН-д түрээслүүлсэн. Намын даргаа ч хийнэ, намдаа ч байраа түрээслэнэ. Давхар давхар ашигтай гэсэн үг. Энэ тухай нь удтал бичсэн сэтгүүлч, нийтлэлч Л.Болормаа харамсалтай нь гэнэтийн золгүй тохиолдлоор бурхан болж уг асуудал дахин хөндөгдсөн нь үгүй. Гэхдээ уг барилгын зөвшөөрлийн зориулалтыг өөрчилж, өөрийн өмч болгосон түүх нь анхных биш бөгөөд өмнө нь буюу 2013 онд С.Эрдэнийн төрсөн хүү Э.Ганболор мөн л “Молор-Эрдэнэ” компанийнхаа нэр дээр Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын эзэмшилд байсан тус дүүргийн  2-р хорооны нутаг дэвсгэрт орших хуучин барилгыг  буулгаж, шинээр орон сууцны барилга бариад зарчихсан. Эндээс харахад С.Эрдэнийн нийгмийн даатгалтай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой маргаан зөвхөн бичиг цаас, эд мөнгөний шахаа төдийгөөр үргэлжлээгүй бүхэл бүтэн газрын наймаа, газрын луйвар хамтдаа бичигдэж ирсэн нь нотлогдоно. Харамсалтай, нь хулгайлсаар хулгайлсаар хулгайч гэдэгчлэн удам угсаа дамнасан газрын луйвар, газрын хулгай нь ядарсан иргэдийн эрх ашгийг давхар давхар залилаад байдаг нь ХУЛГАЙ-ЛАНА-ДАА гэсэн гэр бүлийн зарчимтай айл юмсан уу гэдэг сэтгэгдэл өөрийн эрхгүй төрүүлэх ажээ.

Талийгаачдад амь оруулах “рашаан” өгсөн нь

За энэ ч ёстой бичих битгий хэл сонсохоос ч зүрх үхэм бохир заваан хэрэг. С.Эрдэнэ даргыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байх хугацаанд нас барсан 10 гаруй ахмад настны нэрийг ашиглан тэтгэврийг нь завшдаг бүлэг гэмт хэрэг тус газарт үүрлэсэн нь хожим шалтгалтаар нотлогдсон байдаг. Ингэхдээ зөвхөн нэг газар, нэг нийгмийн даатгалын хэлтэст бус дүүрэг дүүргийн, аймаг аймгийн Нийгмийн даатгалын газарт энэ төрлийн гэмт хэрэг хийдэг сүлжээ үүссэн байсан нь дээрээсээ зохион байгуулалттай болоод нэг удирдлага, нэг зааварчилгаа, нэг гэмт хэргийн багштай болохыг нь тодруулж өгсөн юм. Хэдийгээр уг хэрэгт тухайн байцаагчид нь ял авч, гэмт хэргээ хүлээн зөвшөөрөөд явсан ч улсад учруулсан зургаа орчим тэрбум төгрөгийн хохирлын ард хэн байгаа вэ гэдгийг бид өнөөдрийг хүртэл мэдээгүй л байгаа. Ямар ч байсан хэн нэгэн байгаа л байх. Энэ хэргийг шууд С.Эрдэнэ даргатай холбох боломжгүй ч Нийгмийн даатгалын ерөнхий газрыг ч, яамыг нь ч удирдаж байсан гэдгийг бас мартаж болохгүй. Тэр дундаа “ХУЛГАЙ-ЛАНА-ДАА” гэдэг зарчимтайг нь бодохоор шүү дээ. Бас ер нь л нэг хурд нь саардаггүй, хугарч няздаггүй сонин зарчим шүү, С.Эрдэнэ даргын энэ зарчим. Даатгалыг шимтгэлтэй нь, тэтгэврийг тэтгэмжтэй нь, газрыг газраар нь хулгай-лана-даа гэж

Өмнөх

Korean Air компани “арын суудлын зорчигчид түрүүлж онгоцонд суух” зарчмыг нэвтрүүлж эхэлжээ

Дараахи

Ламхай нар эх орондоо ирлээ

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн