ДӨРВӨН хүн эдгэрсэн, шинэ халдвар илрээгүй сайн мэдээтэй өдөр

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн цагаар өнгөрсөн 24 цагийн хугацааны шинэ мэдээллийг дуулгалаа. Өнөөдөр сайн мэдээтэй өдөр. Шинэ халдвар илрээгүй. Харин шинээр ДӨРВӨН хүн эдгэрсэн байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: 2020 оны зургаадугаар сарын 6-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 217 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй.

Тодруулбал

  • ажиглах байранд байсан 185 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Үүнд тавдугаар сарын 19-нд Энэтхэгээс ирсэн хүмүүс голчлон хамрагдсан.
  • Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4,
  • Тандалтын зорилгоор гурван хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. /ХУД-ийн эмнэлэг, УНТЭ, өрхийн эрүүл мэндийн төвөөс авсан/
  • Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 25 жолоочид шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй гэж мэдээллээ.

Түүнчлэн өнөөдөр 4 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарч байна.  Ингэснээр Монгол Улсад батлагдсан 193 тохиолдол байгаагаас 75 нь эдгэрч гарлаа.

Ж.Эрхэс

Өмнөх

Уулаараа нойтон цас орно

Дараахи

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд сонгогчийн боловсрол олгох цуврал видео хичээлтэй болов

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн