Уулаараа нойтон цас орно

Улаанбаатар. Өдөртөө үүлэрхэг. Бага зэргийн аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж шороон шуурга шуурна. Өдөртөө 17-19 хэм дулаан байна.

Малчид, иргэдийн анхааралд: Өнөө шөнө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, маргааш өдөр нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүсэж, салхи ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсэхийг анхааруулж байна.

2020 оны 06 дугаар сарын 08- 12 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Энэ сарын 8-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, 9, 10-нд нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 8-нд говь талын нутгаар зарим үед секундэд 15-17 метр, бусад хугацаанд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

Эх сурвалж УЦУОШГ

Өмнөх

Ерөнхийлөгч илгээлт гаргалаа

Дараахи

ДӨРВӨН хүн эдгэрсэн, шинэ халдвар илрээгүй сайн мэдээтэй өдөр

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн