Маргаашаас эхлээд ихэнх нутгаар сэрүүснэ

Зургаадугаар сарын 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 7, 9-нд нутгийн хойд хэсгээр, 8-нд зарим газраар дуу цахилгаантай бороо орно.

Салхи 6-нд ихэнх нутгаар, 7-нд нутгийн зүүн хагаст, 8-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсэж шороон шуурга шуурна.

Зургаадугаар сарын 6-нд нутгийн баруун хэсгээр, 7-нд нутгийн хойд хэсгээр, 8-нд ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 7-12 градус байх төлөвтэй.

Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.

Өмнөх

КОВИД-19: ТАВАН хүн эдгэрч, ТАВАН хүнээс нэмж халдвар илэрлээ

Дараахи

Ерөнхийлөгч илгээлт гаргалаа

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн