КОВИД-19: ТАВАН хүн эдгэрч, ТАВАН хүнээс нэмж халдвар илэрлээ

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн цагаар өчигдөр хийсэн шинжилгээний хариуг зарлалаа. Нийт 715 хүнд шинжилгээ хийхэд ТАВАН хүнээс халдвар илэрчээ. Эмчлэгдэж байсан ТАВАН хүн эдгэрч, эмнэлгээс гарч дараагийн шатны тусгаарлалтад шилжив. Ингээд нийт халдвартай хүний тоо 191, эдгэрсэн хүний тоо 70 боллоо.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: Өчигдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид 715 хүнд шинжилгээ хийхэд 710 хүнд коронавирус илрээгүй. Коронавирус илэрсэн таван хүний дөрөв нь оюутан, нэг нь ОХУ-ын ачаа тээврийн жолооч байна. Монгол Улсад нийт халдвар авсан хүний тоо 191 болж байна. ОХУ-ын хүнс зөөдөг ачаа тээврийн жолооч зургаадугаар сарын 3-нд орж ирсэн. Ингээд сэжигтэй тохиолдол гэж үзэн Сэлэнгэ аймагт тусгаарласан. Түүний шинжилгээний хариунаас коронавирус илэрсэн учраас өнөөдөр ХӨСҮТ-д татан авчирч эмчилгээнд оруулах ажил эхэлсэн байна.

Мөн өнөөдөр таван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байна. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 70 боллоо. 


ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: Сүүлийн 24 цаг 125 мянган хүнээр өвчилсөн байна. ОХУ-д 24 цагийн дотор 8831 мянган хүн халдвар авчээ. Мөн манай оронтой хил залгаа бүсүүдэд 100 гаруй өвчлөл нэмэгдсэн байна. Эрхүү, Тувад өвчлөл нэмэгдэж байна.

Монгол Улсад одоогоор 1530 хүн ажиглалтад байна. Аюул ойрхон байгаа тул амны хаалтаа тогтмол зүүх хэрэгтэй.

ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа: АНУ-д 14 өчигдөр мянган шинэ тохиолдол бүртгэгдэж 1,8 сая хүн халдвар аваад байна. Бразилд 30 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн ба нас барсан хүний тоо 14 мянгаар нэмэгдсэн байна. Мөн 16 мянган хүн эдгэрчээ.

Шинжлэх ухаан технологийн судалгаа шинжилгээний мэдээллийг хүргэж байна. Дэлхий дахинд коронавирустай холбоотой 26572 эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж байна. Харвардын их сургуулийн эрдэмтэд цаашид олон судалгаа хийх нь зүйтэй гэж үзжээ. Коронавируст халдварын эмчилгээ батлагдаагүй тул удирдамж баталсан аж.

Коронавирус нь анх сарьсан багваахайгаас хүнд халдварласан гэдэг нь батлагдсан. Дэлхийн бусад орнуудад гэрийн эзнээс гэрийн тэжээмэл амьтдад коронавирус халдсан тохиолдлууд гарсан гэж мэдээллээ.

Б.Саран

Өмнөх

Коронавирус: 21 хүн эдгэрч, НЭГ хүнээс халдварын тохиолдол нэмж илрэв

Дараахи

Маргаашаас эхлээд ихэнх нутгаар сэрүүснэ

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн