Коронавирус: 21 хүн эдгэрч, НЭГ хүнээс халдварын тохиолдол нэмж илрэв

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: 2020 оны зургаадугаар сарын 3-нд улсын хэмжээнд гурван лабораторид 469 хүнд шинжилгээ хийлээ. Ингэхэд 468 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин нэг хүний давтан шинжилгээнд коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр Монгол улсад халдварын тохиолдол 186 болж байна.

Энэ хүн тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн. Шинжилгээнд орсон сорьцуудыг тодруулбал,

  • Тандалтын зорилгоор 13 хүний сорьц /Орхон, Улсын нэгдсэн төв эмнэлэг, ХУД, СХД, БГД-тийн нэгдсэн эмнэлгээс санамсаргүй түүврийн аргаар сонгосон/
  • Орхон, Сэлэнгэд тусгаарлагдсан 235 хүн
  • Ачаа тээврийн 45 жолоочоос коронавирус илрээгүй. 

Мөн өнөөдөр 21 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байна. Тэднийг дараагийн ажиглалтад шилжүүлнэ гэж мэдээллээ.

Ж.Эрхэс

Өмнөх

Гадаад улсад Монгол улсын 30 гаруй иргэн коронавирусний халдвар авчээ

Дараахи

КОВИД-19: ТАВАН хүн эдгэрч, ТАВАН хүнээс нэмж халдвар илэрлээ

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн