КОВИД-19: Шинэ халдвар илрээгүй

ЭМЯ өнгөрсөн 24 цагийн хугацааны шинэ мэдээллийг танилцуулдаг ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдөр шинэ халдвар илрээгүй, харин нэмж нэг хүн эдгэрч дараагийн шатны ажиглалт руу шилжсэн сайн мэдээтэй өдөр байлаа. Ингэснээр манай улсад коронавирусний батлагдсан халдварын тохиолдол 179. Үүнээс 44 нь эдгэрч эмнэлгээс гарсан. Одоо 135 хүн ХӨСҮТ-д эмчилгээ хийлгэж байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: Тавдугаар сарын 29-ний өдөр гурван лабораторид нийт 47 хүнд шинжилгээ хийлээ. Бүгдэд коронавирус илрээгүй. Мөн нэг иргэн эдгэрч ХӨСҮТ-өөс гараад дараагийн ажиглалт руу шилжиж байгаа сайхан мэдээтэй байна. 

Ингээд нийт батлагдсан тохиолдол 179, эдгэрсэн хүний тоо 44 боллоо. Эмчилгээнд байгаа 135 иргэний 125 нь хөнгөн, 10 нь хүндэвтэр байна. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар нийт 165 хүн байна гэж мэдээллээ.

Б.Саран

Өмнөх

Африк эрийн амийг хөнөөсөн цагдаагийн хэрэг АНУ даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөхөд хүргэлээ

Дараахи

Европын холбоо манай улсад 50,8 сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлнэ

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн