Ковид-19: Шинэ халдварын тохиолдол 18-аар нэмэгдэв

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг мэдээллээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Тавдугаар сарын 28-нд дөрвөн лабораторид нийт 369 хүний шинжилгээ хийлээ. Үүнээс 351 хүний шинжилгээнд коронавирус илэрсэнгүй.

Харин тавдугаар сарын 28-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн 230 хүнийг галт тэргээр авчран, сорьцыг яаралтай цуглуулж шинжлэхэд 18 хүнээс коронавирус илэрлээ. Халдвар авсан хүмүүс 19-52 настай, 11 нь оюутан. Нийт батлагдсан тохиолдол 179 боллоо. Үүнээс эдгэрсэн хүн 43 байгаа. Одоо эмчлэгдэж байгаа 136 хүний биеийн байдлыг үнэлбэл, 121 нь хөнгөн, 15 нь хүндэвтэр байна.Халдвар авсан хүмүүсийн дунд 8-15 насны таван хүүхэд, хоёр жирэмсэн эмэгтэй, нэг хорт хавдартай хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна гэж мэдээллээ.

Ингэснээр манай улсад батлагдсан коронавирусний халдварын тохиолдол 179 болж нэмэгдлээ.

Б.Саран

Өмнөх

Д. Нямхүү: Долоон оюутнаас коронавирусний халдвар илэрлээ

Дараахи

Монгол Улс ФАТФ-ын Саарал жагсаалтаас гарах нөхцөлийг хангалаа

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн