Д. Нямхүү: Долоон оюутнаас коронавирусний халдвар илэрлээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон, эмчилгээний талаар мэдээлэл өглөө. Халдварын тохиолдол долоогоор нэмэгдэж Монгол улсад коронавирусний халдварынэн тохиолдол 148 болж, нэмэгдэв. Харин өнөөдөр зургаан оюутан эдгэрч, дараагийн шатны тусгаарлалт руу шилжлээ.

(COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.05.27-НЫ 11:00 ЦАГ

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.05.27-НЫ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Tuesday, May 26, 2020

Тавдугаар сарын 26-нд гурван лабораторид нийт 248 хүнд шинжилгээ хийхэд 241 хүнээс коронавирус илрээгүй. Долоон хүнд коронавирус илэрлээ. Тэдний зургаа нь тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатарын онгоцоор ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан байсан оюутан. Мөн тавдугаар сарын 13-нд ирж тусгаарлагдсан байсан цэргийн сургуулийн нэг оюутны давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ гэж мэдээллээ.

Ж.Эрхэс

Өмнөх

Фото: ОХУ-аас Оюутнуудын татан авах ажиллагаа ХОЁР дахь өдрөө үргэлжилж байна

Дараахи

Ковид-19: Шинэ халдварын тохиолдол 18-аар нэмэгдэв

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн