Covid-19 халдвар авсан 141 хүнээс 32 нь эдгэрч, эмнэлгээс гараад байна

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр иргэдийн шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү зарлалаа. Өнөөдөр шинжилгээний хариу СӨРӨГ гарсан ЭЕРЭГ өдөр.

ЭМЯ-ны хэвлэлийн хурлыг шууд үзэх линк:

(COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.05.23-НЫ 11:00 ЦАГ

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.05.23-НЫ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Friday, May 22, 2020

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Тавдугаар сарын 23-нд  ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 35,  Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид 31 буюу нийтдээ 66 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдэд нь коронавирус илрээгүй.

ХӨСҮТ-д тусгаарлагдсан 11 хүн, ажиглах байранд тусгаарлагдсан 19 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.

Нийслэлийн нэгдсэн эмнэлгүүдээс авсан таван сорьцод мөн коронавирус илрээгүй. Дархан-Уул аймагт хийгдсэн шинжилгээний тухайд ачаа тээврийн жолооч 30, Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байгаа нэг хүний давтан шинжилгээ хийгдсэн юм. 

Өнөөдөр бас хоёр оюутан эдгэрч гарсан сайхан мэдээ байна. ХӨСҮТ-өөс гарч дараагийн хяналтад шилжлээ. Одоо эмчлэгдэж буй 109 хүний  84 хүний биеийн байдал хөнгөн, 25 хүн нь хүндэвтэр байна. 

Эдгэрсэн хоёр оюутны хувьд ОХУ-ын цэргийн сургуулиас ирсэн оюутнууд биш. Өмнө нь Москвагаас бөөнөөрөө ирсэн оюутнууд байгаа юм. Энэ өмнө нь ирсэн оюутнууд ойролцоогоор 40 хоног эмчлэгдээд гарч байна гэж ярилаа.

Ж.Эрхэс

Өмнөх

Бөөгнөрөл үүсгэхгүйгээр Улсын наадмыг зохион байгуулна гэв

Дараахи

БНСУ Визний журамдаа өөрчлөлт оруулжээ

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн