ОХУ-аас ирсэн оюутны давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ

ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурал НЭГ сайн, НЭГ муу мэдээ дуулгав. Сайн мэдээ нь дахин ХОЁР хүн эдгэрч дараагийн шатны тусгаарлалт руу шилжсэн бол муу мэдээ нь халдварын тохиолдол дахин НЭГ-ээр нэмэгдэж 141 болов.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Өчигдөр дөрвөн лабораторид нийт 403 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 402 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Халдвар илэрсэн хүн нь ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа цэргийн сургуулийн оюутан.

Тавдугаар сарын 13-нд ирсэн оюутнуудын дундаас анх 55 тохиолдол илэрч байсан бол давтан шинжилгээнүүдээр нэмэгдэж, 57 тохиолдол болж байна.

Тандалтын зорилгоор 13 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Дархан-Уул аймагт нийт 47 шинжилгээ хийгдсэний 27 нь Алтанбулаг боомтоор орж ирсэн жолооч бол бусад нь аймгийн нэгдсэн эмнэлгэд тусгаарлагдаж байгаа иргэдийн давтан шинжилгээ юм.

Сайн мэдээ байна. Өнөөдөр дахин хоёр иргэн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны тусгаарлалт руу шилжлээ. Хүмүүсийн эмчлэгдэж байгаа дундаж хугацаа 30-40 хоног байна гэв.

Б.Саран

Өмнөх

Дэлхийн дахинд коронавирусээр халдварласан хүний тоо 5 сая давжээ

Дараахи

Бөөгнөрөл үүсгэхгүйгээр Улсын наадмыг зохион байгуулна гэв

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн