109 хүний шинжилгээний хариу ЦЭВЭР гарлаа

Эрүүл мэндийн яам өнгөрсөн 24 цагийн хугацаанд Монгол улсад халдварын тохиолдол нэмж илэрсэн эсэх тухай болон холбогдох бусад мэдээллийг өгдөг ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ. Шинээр нэмж халдвар илрээгүй сайн мэдээтэй байна.

Хэвлэлийн хурлыг бүтнээр нь үзэх линк:

(COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.05.21-НИЙ 11:00 ЦАГ

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.05.21-НИЙ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Wednesday, May 20, 2020

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Өчигдөр гурван лабораторид нийт 109 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнийг задалж хэлбэл, ажиглах байранд тусгаарлагдсан 6 хүний давтан шинжилгээ, Дорноговь аймгийн Ханги боомтод байгаа 57 тээврийн жолооч, тандалтын зорилгоор цуглуулсан 17 сорьц, Алтанбулаг боомтоор орж ирсэн 29 жолоочид хийсэн шинжиилгээнд коронавирус илрээгүй.

Нийт 140 тохиолдол бүртгэгдсэн байгаагаас 26 хүн эмчлэгдэж, дараагийн ажиглалт руу шилжсэн. Одоо ХӨСҮТ-д 114 хүн эмчлэгдэж байна. Эмчилгээ хийлгэж байгаа иргэдийн 88 нь биеийн байдал хөнгөн, 26 нь хүндэвтэр гэж үнэлэгдлээ.

Мөн 68 хүн ХӨСҮТ-д ажиглалтад байгаа. Тэдний 47 нь энэ сарын 24-н гэхэд гарна. Үлдсэн хүмүүс ойрын өдрүүдэд ажиглалтаас гарч, эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс л үлдэхээр байна гэж мэдээллээ.

Д.Алигэрмаа

Өмнөх

ОХУ-д нэг сая ам.долларын үнэ бүхий махны тусламж илгээнэ

Дараахи

БНСУ ахлах ангийн сурагчдын хичээлийг эхлүүлсэн ч халдвар гарч эхэлжээ

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн