Ирэх даваа гарагт УОК-ын өргөтсөн хуралдаанаар хөл хориог сунгах эсэхийг шийднэ

Ирэх Даваа гараг буюу Тавдугаар сарын 25-нд УОК хөл хориог сунгах эсэхийг шийдвэрлэнэ.

Даваа гарагийн 11:00 цагт УОК-ын өргөтгөсөн хурал болно. Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх энэхүү хуралдаанд оролцож үүрэг даалгавар өгнө. Нийгэм эдийн засгийн чиглэлээр өрх, ААН-үүд рүү чиглэсэн ажлуудын үүрэг даалгаврын хэрэгжилтийг хянаж хэлэлцэнэ. Гэх мэтчилэн 20 гаруй асуудлыг засгийн газрын хуралдаан хэлэлцэхээр төлөвлөжээ.

Зургаадугаар сарын 2-ны өдрөөс Сонгуулийн сурталчилгаа хууль ёсоор эхэлнэ. Эдгээр өдрүүдэд хөл хорионы ямар дэглэм баримтлах нь Ирэх Долоо хоногт тодорхой болно.

Б.Саран

Өмнөх

Ипотекийн зээлээ төлж байгаа Иргэд ГУРВАН сар хүүгийн хөнгөлөлт эдэлнэ

Дараахи

ОХУ-д нэг сая ам.долларын үнэ бүхий махны тусламж илгээнэ

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн