Франц улс сургуулиудаа буцаад хааж эхэлжээ

Францын хойд хэсэгт орших Рубе хотод танхимын сургалтаа эхлүүлсэн найман сургуулийн үйл ажиллагааг зогсоосон талаар тус улсын орон нутгийн хэвлэл мэдээлэл 5 дугаар сарын 18-ны өдөр мэдээлсэн байна.

Тус улсад сургуулийн танхимын сургалтыг сэргээснээс хойш долоо хоногийн хугацаанд шинээр коронавирусийн халдварын 70 тохиолдол бүртгэгджээ.

Коронавирусний халдварын тархалт бага гарсан Францын зарим хэсгүүдэд бага ангийн сурагчдын хичээлийг өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн бол “ногоон бүсийн” 150,000 дунд сургуулийн сурагчид хичээлдээ өнгөрсөн Даваа гарагт орсон байна.

Францын Боловсролын сайд Жан-Мишээль Бланкер хэвлэлд мэдээлэл өгөхдөө халдварын тохиолдол бүртгэгдсэн сургуулиудыг нэн даруй хаасан, энэ хугацаанд нийт сурагчдын 30 хувь нь хичээлдээ эргэн орсон байсан гэж дурджээ.

Гэхдээ бүртгэгдсэн 70 тохиолдлын хэд нь багш, хэд нь сурагч болох талаар тодорхой мэдээлээгүй ажээ.

Эх сурвалж France 24.com

Өмнөх

Манай улсад бүртгэгдсэн 140 тохиолдлын 89 хувь нь ОХУ-аас зөөвөрлөгдөн орж иржээ

Дараахи

Ипотекийн зээлээ төлж байгаа Иргэд ГУРВАН сар хүүгийн хөнгөлөлт эдэлнэ

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн