Манай улсад бүртгэгдсэн 140 тохиолдлын 89 хувь нь ОХУ-аас зөөвөрлөгдөн орж иржээ

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа COVID-19 халдварын тандалт судалгааны талаар мэдээллээ.

Тэрбээр, Нэгдүгээр сарын 6-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 5,000 орчим хүнд COVID-19 илрүүлэх хяналт, тандалт, шинжилгээ хийсэн.

Үүнээс 283 хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзэн тусгаарласнаас 80 гаруй хувь нь амьсгалын замын бусад халдварын шинж тэмдэгтэй байсан бөгөөд бүгдэд нь коронавирус илрээгүй.

Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн 140 тохиолдол бүртгэгдсэн.

Тэдгээр тохиолдол бүхий хүмүүс эх орондоо ирснээс хойш 2-14 хоногийн дараа 1-5 удаагийн шинжилгээ хийсний эцэст илрүүлсэн.

Манай улсад бүртгэгдсэн нийт тохиолдлын 89 хувь нь ОХУ-аас зөөвөрлөгдсөн бол үлдсэн нь 11 улс, орноос зөөвөрлөгдөн орж иржээ.

Тохиолдлуудын 65 хувь нь эрэгтэй, 35 хувь нь эмэгтэй байна. ОХУ-ын Батлан хамгаалах сургуульд суралцдаг манай оюутнууд халдварт өртсөн учраас эрэгтэй хүйс нь давамгайлж байгаа гэдгийг энд дурдах нь зүйтэй.

Одоогоор батлагдсан тохиолдлын 26 нь эдгэрсэн бол ХӨСҮТ-д 114 хүн уг өвчний улмаас эмчлэгдэж байна.

Эдгэрч гарсан хүмүүсээс 13 нь “Энх саран” сувилалд байгаа бол гэрийн ажиглалтад 3 хүн байгаа. Харин 10 хүн нь ажиглалтаас гарсан. Тэдний бүх шинжилгээний хариу хэвийн гарсан учраас нийгмийн амьдралдаа эргэн орсон гэж мэдээлэв.

Б.Саран

Өмнөх

Монгол банк: Зорилтот бүлэгт чиглэсэн Ипотекийн хөтөлбөр хэрэгжүүлнэ

Дараахи

Франц улс сургуулиудаа буцаад хааж эхэлжээ

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн