Сайн мэдээ: Нэмж халдвар илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас ээлжит 11 цагийн мэдээллээ өглөө.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Өчигдөр дөрвөн лабораторид нийт 367 хүнд давтан шижилгээ хийхэд, бүх хариу сөрөг гарлаа. Үүнийг задалж хэлвэл, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа 8, ажиглах байранд байгаа 315, тандалтын зорилгоор цуглуулсан 17,  Алтанбулагийн боомтоор орж ирсэн 27 жолоочийн шинжилгээнээс коронавирус илрээгүй.

Сайхан мэдээ байна. Өнөөдөр хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн хяналт руу шилжиж байна.

Ингээд батлагдсан тохиолдол 140 байгаагаас эдгэрсэн нь 26 боллоо. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 182 хүн эмчилгээ болон хяналтад байна гэж мэдээлэв.

Б.Саран

Өмнөх

Монгол Улсын эдийн засаг 2020 оны эхний улиралд 10.7 хувиар буурлаа

Дараахи

“Онц байдлын дэглэм”-ийг ирэх долоо хоногт цуцлах эсэхийг шийдвэрлэнэ

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн