ЭМЯ: Шинэ халдварын тохиолдол нэмж илрээгүй

Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол илэрсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг зарлав.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Өнөөдөр ХӨСҮТ-ээс таван хүн эмчлэгдэн гарч байна. Тэднийг дараагийн шатны ажиглалтад шилжүүлнэ. Дөрөв нь оюутан бол нэг нь 55 настай эмэгтэй. Зарим нь 55 хоног эмчлүүлсэн бол зарим нь  25-30 хоног эмчлүүллээ. Оюутнууд нь дунджаар 20-22 настай байгаа. 

Батлагдсан тохиолдол 98 байгаагаас 20 нь эмчлэгдэн гарлаа.

ХӨСҮТ-д 171 хүн эмчилгээ, ажиглалтад байна. Тэдэнд 34 эмч, эмнэлгийн ажилтнууд эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байгаа. 

Тавдугаар сарын 14-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лаборатори, ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 381 хүнд шинжилгээ хийлээ. Бүгдэд нь коронавирус илрээгүй.

  • ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторид 199 хүнд шинжилгээ хийсний 190 нь Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэд. Түүнчлэн Өмнөговь аймагт тусгаарлагдсан нэг, Дорноговь аймагт тусгаарлагдсан нэг, тандалтын зорилгоор авсан хоёр сорьц болон Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан таван иргэнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
  • Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 30 жолооч, мөн тусгаарлагдан ажиглагдаж байсан 10 хүнд шинжилгээ хийсэн байна. Ингэхэд коронавирус илрээгүй.
  • ЗӨСҮТ-ийн лабораторид тавдугаар сарын 1-нд  Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 132 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй гэлээ.

Харин өчигдөр Алтанбулагийн боомтоор орж ирсэн 200 гаруй хүнний шинжилгээг яаралтай хийхээр ажиллаж байгаа юм байна.

Б.Саран

Өмнөх

Эхнэр нөхөр хоёр машины хулгай хийдэг байсныг илрүүлэв

Дараахи

Боловсролын чанарын үнэлгээгээр тэргүүлэгч 40 сургуулийг нэрлэлээ

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн