Солонгост гацсан хүмүүс ирэх сараас эх орондоо ирэх боломжтой болно

БНСУ-ын Korean Air компани ирэх 6-р сард олон улсын үйл ажиллагааг өргөжүүлж 32 чиглэлд 146 нислэг үйлдэнэ хэмээн BTN сайтад мэдээлжээ.  

Уг мэдээлэлд дурьдсанаар одоогоор Азид Японы Нарита, БНХАУ-ын Шэньян хотуудад үйлчилж байгаа бол Бээжин, Шанхай, Гуанчжоу, Муданьжян, Чиндао, Янжи, Хятад дахь Тайпей, Тайвань, Улаанбаатар зэрэг зарим газарт үйлчилгээгээ сэргээнэ гэжээ. Сэргээгдэх нислэгийн дийлэнх нь Азийн орнуудад байгаа хэдий ч Европ болон АНУ-ын зарим хотууд руу нислэг үйлдэхээ зарлажээ.

 Korean Air нь COVID-19 гарч олон улсын нислэг хязгаарлахаас өмнө олон улсын 110 чиглэлд нислэгийн үйл ажиллагаа эрхэлж байжээ. Тээвэрлэгч компанийн зүгээс бүх зорчигчдод хамгаалалтын маск зүүхийг шаардаж байгаа бөгөөд нисэх онгоцны багийн гишүүд нүдний шил, маск, бээлий өмсөж үйлчилж байгаа юм байна.

Эх сурвалж BTN

Өмнөх

Хамтран ажилласан байгууллагуудад “Талархал” гардуулав

Дараахи

Францын Засгийн газраас 60.7 сая еврогийн зээл авч дүүжин тээврийн төслийг хэрэгжүүлэхээр болов

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн