АНУ-ын дэд Ерөнхийлөгч тусгаарлагджээ

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд АНУ-д шинэ халдварын тохиолдол 20,329-ээр, нас барсан хүний тоо 750-аар нэмэгджээ. Ингэснээр тус улсын нийт халдварын тохиолдол 1,367,638 болж, нас барсан хүний тоо 80,787 болов.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 750 нас баралт бүртгэгдсэн нь 2000 давж байсан үзүүлэлттэй харьцуулахад харьцангуй буурч байгаа таатай үзүүлэлт юм.

Баасан гарагт хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга нь Covid-19 өвчний халдвар авсны дараа АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс гэртээ тусгаарлагдсан тухай албаны эх сурвалжууд мэдээлэв.

Бямба гарагт Цагаан ордонд ерөнхийлөгч Дональд Трамп зэвсэгт хүчний удирдлагуудтай уулзахад Майк Пэнс оролцоогүй байна. Ням гарагт дэд ерөнхийлөгч коронавирусийн шинжилгээ өгсөн нь сөрөг үр дүнтэй гарсан тухай албаны эх сурвалж мэдээлжээ

Пэнсийн хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Кэти Миллерийн шинжилгээний хариу өнгөрсөн Баасан гарагт эерэг гарсан юм. Пэнс нь цар тахалтай тэмцэх Цагаан ордны түр хороог даргалдаг бол Миллер нь тус хорооны хэвлэл мэдээлэлтэй харилцдаг гол хүн ажээ. Үүнээс гадна Кэти Миллерийн нөхөр Стефэн Миллер нь ерөнхийлөгч Дональд Трампын шадар зөвлөхүүдийн нэг юм.

Миллерийн шинжилгээний хариу халдвартай гарсны дараа Айова муж руу нисэх гэж байсан Пэнсийн онгоцноос түүнтэй ойр ажилладаг зургаан албан хаагчийг буулгаж үлдээсэн байна.

Бямба гарагийн орой дэд ерөнхийлөгчийн даргалдаг цар тахалтай тэмцэх түр хорооны гол гурван гишүүн халдварын сэжигтэнд тооцогдож, гэртээ 14 хоног тусгаарлагдах болсон юм.

Тэдний дотор халдвар өвчин судлалын Америкийн хамгийн том мэргэжилтэн гэгддэг доктор Энтони Фаучи багтжээ.

Эх сурвалж: Bloomberg, worldometers

Өмнөх

Ерөнхий сайд асан С.Баяр нарт холбогдох хэргийн хэлэлцүүлэг эхэллээ

Дараахи

Олон хүнийг хохироосон Жи таймын хэрэг сая нэг шүүхэд шилжлээ

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн