Дуулиантай өдөр: УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг албадан ирүүлэх шүүхийн захирамж гарав

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг албадан ирүүлэх захирамжийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өчигдөр /2020.05.06/ гаргасан.

Прокуророос Н.Номтойбаярыг удаа дараа дуудаж, өмгөөлөгч Н.Мандахад мэдэгдсэн ч хүндэтгэх шалтгаангүй ирэхгүй байгаа байдлыг нь үндэслэн албадан ирүүлэх саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байдаг.

Уг хүсэлтийг өчигдөр тус шүүх хэлэлцээд өнөөдөр 09:00 цагт НПГ-т албадан ирүүлэх захирамж гаргажээ.

Түүнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулсан хэмээн яллагдагчаар тооцоод байгаа юм.

Б.Саран

Өмнөх

Монгол банкны хоёр Ерөнхийлөгчийн томилгоог УИХ хийлээ

Дараахи

Дональд Трампийн туслах коронавирусний халдвар авчээ

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн