НЗД тамгын газрын даргадаа хариуцлага тооцож, ажлаас нь халав

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнөөдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Р.Батрагчааг үүрэгт ажлаас нь чөлөөлж байгааг мэдэгдэв.

Түүнийг өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, Тамгын газрын агентлагуудын үйл ажиллагааг уялдуулахад хангалтгүй ажиллаж байна гэж үзээд албан тушаалаас нь огцруулж байгаа юм байна.

Холбогдох байгууллагууд үйл ажиллагаагаа уялдуулах, хариуцлагатай, үр дагаврыг тооцож ажиллах зайлшгүй шаардлага байгаа учраас Засаг даргын Тамгын газрын даргыг чөлөөлж байна гэж Нийслэлийн Засаг дарга НОК-ын хуралдааны үеэр хэллээ.

Б.Саран

Өмнөх

Баар, цэнгээний газруудын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоолоо

Дараахи

Намуудын нэр дэвшигчид энэ сарын 10-16-нд албан ёсоор тодорно

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн