“Tesla” БНХАУ-д анхны цахим дэлгүүрээ нээнэ

Автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани “Alibaba” компанийн эзэмшдэг “Tmall” цахим худалдааны платформ дээр  анх удаа  цахим дэлгүүрээ нээхээр болжээ.

“Tesla” компани энэ дэлгүүртээ автомашин болон тэдгээрийн сэлбэг хэрэгсэл, эд ангиудыг худалдах аж.

“Tesla” компанийн автомашиныг угсрах үйлдвэр хилийн чанадад ганцхан байдаг нь БНХАУ аж. Тус үйлдвэрийг Шанхай хотоос холгүй Линьган дүүрэгт барих тухай хэлэлцээрийг 2018 оны 7 дугаар сард байгуулжээ.

Үйлдвэрийн барилгын ажил дуусах шатандаа явж байгаа бөгөөд шугам сүлжээний угсралтын ажилдаа ороод байгаа аж. “Tesla” компани БНХАУ дахь үйлдвэрлэлийнхээ хэмжээг алгуурхнаар нэмэгдүүлж, жилд үйлдвэрлэх автомашины тоог 500 болгохыг зорьж байна. Компани энэхүү төсөлдөө 50 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийсэн байна.

Эх сурвалж: TASS

Өмнөх

Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжив

Дараахи

Монгол Улсын 50 иргэнийг Замын-Үүд боомтоор татан авлаа

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн