Үндэсний шигшээ баг шинэ хаалгачийн дасгалжуулагчтай боллоо

Монголын Хөлбөмбөгийн Холбооны Зөвлөл өнөөдөр холбооны байранд хуралдаж хэд хэдэн асуудлуудыг хэлэлцээд зогсохгүй Польш гаралтай Герман мэргэжилтэн Лукас Войчактай гэрээ байгуулж, үндэсний шигшээ багийн хаалгачийн дасгалжуулагч албан ёсоор шинэчлэгдэж байна.

Зөвлөлийн хурлаар Ерөнхий Нарийн Бичгийн Даргын ажлын албыг шинэчлэн батлан, клуб лицензжүүлэх журамд өөрчлөлт оруулав.

Хурлын үеэр нэгэн баярт үйл тохиолдсон нь шигшээ багийн дасгалжуулагч асан И.Отгонбаяр ОУ-ын хэмжээний мастер цолоор шагнуулсан явдал байлаа.

Мөн Зөвлөлийн гишүүд 09-р сарын 05-нд ДАШТ-ий урьдчилсан шатны чухал тоглолт хийх гэж буй үндэсний шигшээ багийнхантай уулзан баяр хүргэж, амжилт хүслээ.

Эх сурвалж: МХБХ

Өмнөх

Түүхэн тоглолтуудыг хийх үндэсний шигшээ багаа хамтдаа дэмжицгээе

Дараахи

Монгол Улсын шигшээ багтай тоглох Мьянмар улсын баг

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн