Жаст групп ХХК-аас 40 сая ам.долларыг нөхөн төлүүлэх асуудалд прокурор оролцуулахыг хүслээ

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ төр хохирсон гэж үзэн прокурорын байгууллагад хандаж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр Хөгжлийн банкны асуудлаар болон “Жаст групп” ХХК-тай холбоотойгоор ийнхүү хандаж байна.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:

“Жаст групп” ХК Стандарт банкнаас 2009-2012 онд нийт 160.1 сая ам.долларын зээл авсан. Үүнд “Эрдэнэт үйлдвэр” ХК  баталгаа гаргасан асуудлаар АТГ-т хэрэг бүртгэлт нээгдсэн бөгөөд мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байна. 

Зээлдэгч “Жаст групп”-тэй холбоотой асуудал Лондоны арбитрын шүүх дээр хандагдаж, “Эрдэнэт үйлдвэр”-ийг баталгаа гаргасан гэж үзэн тус үйлдвэрийн дансыг битүүмжлэх нөхцөл байдал үүссэн. Тиймээс Стандарт банканд төлөх 40 сая ам.долларыг “Эрдэнэт үйлдвэр”-ийн “Эрсдлийн сан”-гаас гаргасан.

Үүнд төр хохирсон гэж үзэн прокурорын байгууллагад хандаж байна хэмээлээ.

Түүнчлэн тэрбээр “Өнөөдрийг хүртэл олон хэргийг араас нь хөөцөлдөж үзэхэд яагаад асуудлууд гарч байгаа нь Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудын хугацаат графиктай холбоотой гэж үзэж байна. Үүнийг хэсэг бүлэг хүн хуулиас дээгүүр туйлын овжин ашиглаж байгаа.

Хуулийн эдгээр заалтыг нэн яаралтай горимоор өөрчлөхгүй бол Монгол Улсад ял завших асуудал бараг моод болоод байна” гэв. 

Дараахи

А.Онон: Охин минь “Тавтай морилно уу” гэхэд Путин ерөнхийлөгч “Маш их баярлалаа, хонгор минь” гээд үнссэн гэнэ лээ

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн